Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО

2026-02-04

🇲🇳🇲🇳🇲🇳СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО. 🇲🇳🇲🇳🇲🇳
2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Манхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан төлөөлөгчдийн 85.7 хувийн ирцтэйгээр сумын Засаг даргын Тамгын газрын иргэний танхимд боллоо. 🏦
Тус хуралдаанаар....
1. Хоршоо хөгжүүлэх сангийн зээл олгох тов тогтоох тухай.
2. Ан агнуурын менежмент төлөвлөгөө дэмжих тухай.
3. Гурван сэнхэрийн агуйг түшиглэн аялал жуучлал хөгжүүлэх боломжийн тухай мэдээлэл.
4. Цахилгаан эрчим хүчний талаарх мэдээлэл зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
📍Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах товыг 2026 оны 03 сарын 02-оос 2026 оны 04 сарын 02-ны өдөр хүртэл нэг сарын хугацаатай тогтоов.
📍 Ан агнуурын менежмент төлөвлөгөө хэрэгжүүлэхийг дэмжив. Агнуурын менежмент төлөвлөгөөг холбогдох газар, яамд хянуулан батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж хэрэгжилтийг жилийн эцсийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнахыг “Про Хантер Брос” ХХК-ын зархирал (Б.Оч)-д үүрэг болгов.
📍Гурван сэнхэрийн агуйг түшиглэн аялал жуучлал хөгжүүлэх боломж, тулгамдаж буй асуудал, агуйн давуу тал, цаашид сайжруулж хийх шаардлагатай ажил, өнөөгийн нөхцөл байдал зэрэг асуудлыг “Их Алтайн өв” ногоон хөгжил НҮТББ-ын тэргүүн С.Гантөмөр танилцуулж, аялал жуучлалын төлөвлөгөө боловсруулах, аялал жуучлалын бүтээгдэхүүн гаргах, агуй орчмын тохижилт сайжруулах, дэд бүтэц ашиглан аялал жуучлалын төв байгуулах, агуй орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агуй хүртэл хатуу хучилттай зам тавих гэх мэт олон санаа санаачилгыг гарган ажил хэрэг болгон ажиллах нь чухал байгааг онцоллоо. Мөн цахилгаан эрчим хүчний талаар Ховд ЦТС-ын дарга С.Гантөмөр нээлттэй ярилцлага мэдээлэл хийж иргэдийн дунд хамгийн их яригдаж буй цахилгааны үнэ тариф болон цахилгаан түгээх станцын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа.
🆓Хуралдаанд төсөвт байгууллагуудын дарга нар, Засаг даргын тамгын газрын албан хаагчид оролцлоо.🆓

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10136
8403 / 83%
1069 / 11%
320 / 3%
344 / 3%