Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ

2025-12-24

Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдал:

1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагаас сумын Засаг даргад албан тоотоор Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төвд  шинээр ирж ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангах талаар ажлын чиглэл хүргүүлэн түүний дагуу Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

2. Дотуур байрны сурагчдын хоолны амталгааны асуудал дээр сумын иргэдийн Төлөөлөгчдын Хурлын дэргэдэх Төлөөлөгч Л.Мөнхтулгаар ахлуулсан ажлын хэсэг 2025 онд 2 удаа хяналт хийж ясны шөл гаргахгүй шөлтэй хоол хийдэг байдлыг зогсоож ясны шөл гаргаж шөлтэй хоол хийх тухай болон холбогдох заавар зөвлөмж өгч ажилласан бөгөөд байгууллагын  дотоод хяналтыг байнга оруулж байх талаар сургуулийн захиргаатай тохиролцсон.

3. Сумын Засаг даргын захирамжаар Мал эмнэлгийн улсын байцаагчаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  сургууль орчмын цайны газар, дэлгүүрт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж сая гаруй төгрөгийн хүнсний бараа материал хураан авч устгал хийж мөн дахин эдгээр зөрчил үүсвэл дэлгүүрийн эрхийн гэрчилгээ хураан авч холбогдох газарт хүргүүлэх тухай заавар зөвлөмж өгч ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10055
8358 / 83%
1050 / 10%
308 / 3%
339 / 3%