-Өглөөлөг (бүх нийтийн гүйлт, гимнастик, хөгжөөнт буухиа, хөгжөөнт тоглоом)
-Газрын даамлын мэдээлэл сонсох
-ИТХ-ын төлөөлөгчид төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах
-Волейболын холимог багийн тэмцээн
-Үдшийн цэнгүүн гэсэн төрлүүдээр зохион байгуулсан.
Төлөөлөгчид төсөвт байгууллагуудад тулгамдаж буй асуудалтай танилцан бодит мэдээллээр хангагдаж цаашид сум орон нутгийн төсөв санхүүг зөв зарцуулах, орон нутагт хийгдэж буй ажлуудыг чанартай, гүйцэтгэл сайтай байлгах тал дээр анхаарах нь чухал байгааг онцолж байлаа. Мөн иргэдийн дунд эргэлзээ төрүүлж буй торлосон газрын тухай холбогдох мэргэжилтнээс үнэн зөв бодит мэдээллийг авч чадсан үр дүнтэй ажил болсон юм. 



















