Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу сумын ИТХ-ын Зөвлөл байгуулагдсан бөгөөд уг Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажилладаг.
ИТХ-ын Зөвлөл 6 дахь хурлаа өнөөдөр (2025.12.05) хийлээ.
Тус зөвлөлийн хурлаар:
Хэлэлцсэн асуудлуудад сумын ИТХ-ын Зөвлөлийн гишүүд өөрсдийн саналуудаа тусгаж, 12 дугаар сарын 18-нд товлож,
1. Сумын ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны ажлын тайлан, цаашдын зорилтын тухай.
2. Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, сумын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөний тайлан илтгэл хэлэлцэх тухай.
3. Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай.
4. “Бор үзүүр тур” ХХК-ийн ан агнуурын менежмент төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай.
5. Төсөвт байгууллагуудын зарим өмч хөрөнгө актлах тухай.
6. Сумын 2025 оны батлагдсан төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2026 оны төсвийн төсөл хэлэлцэн батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр санал нэгдлээ.



