Сумын ИТХ-ын Ажлын албанаас шинээр сонгогдсон 5 багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон холбогдох журам, БИНХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагаа, Албан хэрэг хөтлөлт, стандартын бүрдэл зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулж, цаг үеийн мэдээ мэдээллээр ханган гарын авлага, бичиг хэргийн материалыг тараан өглөө.

