Хуралдаан сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 95 хувийн ирцтэйгээр хуралдав.
Хуралдаанаар:
- Сумын ИТХ-ын зарим Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
- Сумын ИТХ-ын байнгын дэг батлах тухай
- ИТХ-ын хороодын ажиллах журам батлах тухай
- Сумын ИТХ-ын 2024-2028 оны Стратеги төлөвлөгөө батлах тухай
- Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
- ИТХ-ын сонгуультан ажилтнуудыг чадавхжуулах хөтөлбөр батлах тухай
- Сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг өөрчлөн байгуулах тухай
- Сумын хүүхдийн төлөө зөвлөл шинэчлэн байгуулах тухай
- Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл байгуулах тухай
- Гурван замын постоор орон нутгийн машин, техник хэрэгсэл орж гарахад авах хураамжийг хязгаарлах тухай
- Хөрөнгө орлогод бүртгэх тухай
- Сумын 2024 оны батлагдсан төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2025 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах тухай гэсэн 12 асуудлыг хэлэлцэж баталлаа.
Ийнхүү сумын ИТХ-ын хоёр дугаар хуралдаан товлосон өдрөө дэгийн дагуу явагдаж дээрх асуудлуудыг хэлэлцэн батлав.
Хуралдааныг сумын ИТХ-ын дарга П.Мөнхбат хааж үг хэллээ. тэрбээр:
2025 оны төлөвлөгөө, хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлж бодит ажил болгон биелэлтийг хангахад баг байгууллагын дарга эрхлэгч нар, Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчид, төрийн бус байгууллагууд түүний удирдлагууд цаг хугацаа алдалгүй хариуцлагатай хандаж ажиллах нь зүйтэй. Тухайн ажлын гүйцэтгэлд хяналт тавивал зохих албан тушаалтнууд болон манай ИТХ-ын төлөөлөгчид хяналт тавьж бодлого, арга зүйн зөвлөгөө өгч хамтын уялдаа холбоог хангаж ажиллах хэрэгтэй. 2025 ондоо Манханчуудын минь хувьд амьдрах ая тухтай орчин нь бүрдсэн, амьдралын түвшин дээшилж, нийгэм, эдийн засагт ээлтэй, хурдтай хөгжлийн замын эхлэл тавигдсан түүхэн он болно гэдэгт эргэлзэхгүй байна гэдгийг онцоллоо. мөн хуралдаанд ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын албан тушаалтнууд, төрийн бус байгууллагын удирдлагууд, урилгаар оролцсон баг байгууллагын дарга эрхлэгч нар санал бодлоо хуваалцсан ажил хэрэгч хуралдаан болж өндөрлөлөө.