Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ.

2024-12-17

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу сумын ИТХ-ын зөвлөл байгуулагдсан бөгөөд уг Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах, арга хэмжээг зохион байгуулах, хураллааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй ажилладаг.

2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан сумын ИТХ-ын Зөвлөл өнөөдөр (2024.12.17) анхны хурлаа хийлээ. 

Тус зөвлөлийн хурлаар: 

-Сумын ИТХ-ын ээлжит хоёр дугаар хуралдааны тов зарлах тухай

-Сумын ИТХ-ын ээлжит хоёр дугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Хуралд Зөвлөлийн гишүүд болон холбогдох байгууллагын албан хаагчид оролцлоо. 

Хэлэлцсэн асуудлуудад сумын ИТХ-ын Зөвлөлийн гишүүд өөрсдийнг саналуудаа тусгаж, 12 дугаар сард болох сумын ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаар оруулж, танилцуулахаар санал нэгдлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5085
3673 / 72%
884 / 17%
255 / 5%
273 / 5%