Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-12-09

Авлигатай тэмцэх газраас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар сургалт хэлэлцүүлгийг 2024.12.09-ны өдөр зохион байгууллаа. 

Сургалт хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон ажлын албаны 200 гаруй албан тушаалтан хамрагдлаа. 

Тус сургалтын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр оролцож үг хэллээ.  

Сургалтаар авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэлд ухуулан сурталчлах, авлигатай тэмцэх арга барилд төрийн албан хаагчдыг сургах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах чиглэлээр холбогдох арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Тус өдөр "Авлигын эсрэг Олон улсын өдөр" тохиож байгаа бөгөөд сургалтад оролцогчид "Авлигын эсрэг" нэгдэж буйгаа илэрхийллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5085
3673 / 72%
884 / 17%
255 / 5%
273 / 5%