Анхдугаар үндсэн хуулиа баталж, дэлхий дахинаа Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойтой хамтатган Манхан сумын "төрийн албан хаагчдын нэг өдөр" болгон тэмдэглэж ирсэн. Тус өдрийн үйл ажиллагаанд Манхан сумын төсөвт байгууллагуудын нийт 150 орчим албан хаагчид оролцож БНМАУ-ын баатар Цэндийн Олзвойн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн албан хаагчдын дунд нээлттэй сургалт мэдээлэл хэлэлцүүлэг хийж сумын удирдлагууд албан хаагчидтай санал бодлоо солилцохын зэрэгцээ хүний эрхийн үндэсний комиссын реферант Өнөрмааг урьж Хүний эрхийн талаар сургалт мэдээлэл авлаа. Тус сургалтын үеэр албан хаагчид ёс зүйн тухай сургалт, төрийн албан хаагдын нийгмийн баталгаа хангагдахгүй байгаа талаар болон салбар салбарын албан хаагчид чадавхжих шаардлагатай байгаа зэрэг асуудлуудыг онцлон санал гаргаж байлаа.