Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

МАНХАН СУМЫН АВАРГА МАЛЧИН, ТАРИАЛАНЧ, СААЛЬЧИДЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ.

2024-01-29

Сар шинийн босгон дээр газар тариалан, мал аж ахуйн салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж амьдардаг шилдэг малчин, саальчин, тариаланчдаа зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай билээ. 

Манхан сумаас "Аймгийн хошой аварга" өрх 1, "Аймгийн аварга малчин" өрх 6, "Аймгийн аварга тариаланч" өрх 1 тус тус шалгарсан юм. 

Тухайлбал: 

Улаанхүрээ багийн малчин Сэсээрийн Нямаа нь "Аймгийн хошой аварга" малчир өрхөөр, Баянгол багийн малчин Ганбатын Даваажав, Сандуйн Төмөрсүх, Ботгон багийн малчин Настын Лхагва, Зэрэг гол багийн малчин Зоноровын Гончиг, Сумжавын Батнандин, Тахилт багийн малчин Цэвээн-Очирын Батсүх нар "Аймгийн аварга малчин" өрхөөр, Ботгон багийн тариаланч Хандсүрэнгийн Цэнгэлсайхан "Аймгийн аварга тариаланч"-аар шалгарч шагналаа хүндэтгэлтэйгээр гардан авлаа. 

Аймгийн Хошой аварга малчин, аварга малчин, тариаланч өрхөд "ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ"-ын арга хэмжээг Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн Зөвлөлийн дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг тус сумын Соёлын төвд зохион байгуулж хөдөлмөрч ардынхаа хүндтэй шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. 

Манхан сум нь нийт 1043 өрхтэй. Үүнээс: 

636 нь малчин, 158 нь мал бүхий өрх байдаг.

Сумын хэмжээнд нийт 253 мянга гаруй мал өвөлжиж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%