Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

Аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт томилолтоор ажиллаж байна.

2023-11-22

        Аймгийн Засаг дарга Э.Болормаа албаны төлөөллийн хамтаар өнөөдөр Манхан сумын иргэдтэй уулзаж өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан иргэдийн саналыг сонслоо. 

       Өнгөрсөн онд сумын иргэдтэй уулзахдаа 2023 онд хийх ажлын саналыг авч эрэмбэлсэн.

       Үүний үр дүнд: 

- Худаг, шинээр гаргах

- Цахилгаан дамжуулах агаарын шугам /0.4/ шинэчлэх 

- Цэвэр усны шугам сүлжээний өргөтгөл

- Ерөнхий боловсролын сургуулийн барилгын их засвар 

- Нутгийн удирдлагын ордны гадна фасад 

- Төв гудамжны гэрэлтүүлэг зэрэг ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. 

Энэ удаагийн уулзалтаар 2024 онд:

- Бохирын машин авах 

- Спорт цогцолборын дээвэр солих 

- Эмнэлэгийн их засварын ажил 

- Цэвэр, бохирын шугам сүлжээ солих зураг төсөв хийх 

- Хогийн цэгийн тохижилт хийх 

- Зэрэг гол багийн төвийн засвар хийх зэрэг ажилд иргэдээс санал авч эрэмбэллээ. Үүнээс ТЭЗҮ-ийн дагуу аймаг, сум орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр боллоо. 

Уулзалтад оролцсон иргэд:

       - Орон нутагт хийж буй  хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнд анхаарах, сумын эрүүл мэндийн төвийн бохирын шугам сүлжээг сайжруулах, нөөцийн өвс тэжээлийн чанарт анхаарах, айд өрх бүрт нүүрё олгож байгаа нь сайшаалтай боловч чанар зохион байгуулалт тал дээр анхаарах зэрэг тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо илэрхийллээ. 

       Манхан сумын хувьд нийт хүн амын 54 хувь нь эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамрагдсан байна. Харин 1941 буюу нийт иргэдийн 66.2 хувьд нь "Тоон гарын үсэг" олгогдсон бол 2023 онд 150 иргэнд хуулийн дагуу 0.07 га газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс 97 иргэнд газар олгожээ. 

      Мөн уулзалтын төгсгөлд "Эрүүл мэндийн төв"-д  шаардлагатай тоног төхөөрөмж /Өвчтөний хяналтын монитор, төрөх ор/ гардууллаа. 

      Өвөлжилт хүндэрч болзошгүй. Тиймээс Манхан сумын хувьд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. 

Аймгийн Засаг дарга Э.Болормаа: 

      Бэлтгэл сайн хангасан гээд бид тайвширч болохгүй. Болзошгүй эрсдэлийг цаг ямагт тооцож, ажлаа илүү сайжруулж, өвөл, хаврыг хохирол багатай өнтэй давахын төлөө "ХАМТДАА" хичээж ажиллахыг уриаллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%