Малчид, малын эмч нарын анхааралд:
Улс, Аймаг, Сум, Айл өрхийн хэмжээнд өвллийн идэш мал мах бэлтгэлийн ажил ид явагдаж байна. Энэ үед мал эмнэлэгийн гэрээт үйлчилгээний нэгжээс гарал үүслийн гэрчилгээ авахдаа дараах асуудлыг анхаарна уу.
1. Малын амьд болон төхөөрсний дараах зураг /мал махан бүтээгдэхүүний хажууд толгойг нь тавьж имийг нь ил гаргах/
2. Малын ил, тамга содон шинж тэмдэгийг ил тод тодорхой дарж зураг авах
3. Замд гарахаас өмнө мал эмнэлэгийн гэрчилгээ авах
4. Замд гарсны дараа араас мал эмнэлэгийн гэрчилгээ бичихгүй, баталгаажуулахгүй
5. Ажлын цагаар ажлын өдрүүдэд 08-18 цагийн хооронд бичиг олгож баталгаажуулалт хийнэ.
6. Мал эмнэлэгийн гэрчилгээ авалгүй явсан тохиолдолд ямар нэгэн асуудал үүсвэл мал эмнэлэгийн нэгж болон мал эмнэлэгийн тасаг хариуцахгүй болно.