Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС XII ХУРАЛДААН

2023-11-10

Манхан сумын ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 69.1 хувийн ирцтэйгээр дараах асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэв. 

1. Сумын бүтээн байгуулалт хөгжлийн Манхан-100 төлөвлөгөөний биелэлт

2. Сумын түүхт 100 жилийн ойн тайлан мэдээлэл, санхүүгийн тайлан хэлэлцэх тухай 

3. Мал эмнэлэгийн ажлын мэдээлэл, "Эрүүл мал" дэд хөтөлбөрийн биелэлт 

4. хөдөлмөр халамж үйлчилгээний 2023 оны ажлын мэдээлэл 

5. Өмч хамгаалах байнгын зөвлөл шинэчлэн байгуулах, хөрөнгө орлогод бүртгэх тухай 

6. Сумын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр батлах тухай гэсэн 6 асуудлаар хэлэлцэж байна. 

         Тус хуралдаанд Манхан сумын баг, байгууллагын дарга, эрхлэгчид болон Засаг даргын тамгын газрын албан хаагчид, Сургууль, Соёлын төв, Спорт цогцолбор, Онцгой байдлын эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид зэрэг төрийн байгууллагуудын албан хаагчид оролцсон нээлттэй, өргөн цар хүрээтэй хуралдаан болж байгаагаараа илүү онцлог байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%