Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

Манхан суманд малчдын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.

2023-11-06

Манхан сум нь нийт 6 багтай, 4347 хүн ам, 1057 өрхтэйгээс 650  нь малчин өрх байна. Сумын ИТХ, ЗДТГ, холбогдох салбарын байгууллагуудтай хамтран Манхан суманд мал эмнэлэгийн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан "Малчдын зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа. 

"Малчдын зөвлөгөөн"-д аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн Засаг дарга Э.Болормаа нар оролцож аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээ, бодлого шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ. 

Малчдад төр засгийн мэдээллийг хүргэх, мал аж ахуйн бодлогыг сум орон нутагтаа хэрхэн зохион байгуулах талаар малчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох, үүн дээрээ тулгуурлан Манхан сумынхаа цаашдын бодлогод тусгах зорилготойгоор энэ удаагийн "Малчдын зөвлөгөөн"-д 350 гаруй малчин иргэд оролцлоо. 

Зөвлөгөөний үеэр: 

Малчдын дунд спортын 2 төрөлт тэмцээн, мөн хууль сурталчилах хүрээнд "Хууль бидний амьдралд" сэдэвт "Дэвжээ" тэмцээн, "Малчид дуулж байна" анхдугаар уралдааныг тус тус зохион байгуулахаас гадна 

- Малын тоо  толгойн албан татварыг бүрдүүлэх

- Эрт илрүүлэгийн хамрагдалтыг сайжруулах 

- Газар хүссэн өргөдөл шийдвэрлэх 

- Тоон гарын үсэг олгох 

- Нийгмийн даатгалын төлөлт зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.  

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%