Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

БҮСИЙН ИТХ-ЫН "ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР" ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2023-04-28

Аймгийн ИТХ-ын ажлын албанаас аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 17 сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх суурь сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг Мөст суманд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Манхан, Мөст, Мөнххайрхан сумын төлөөлөгчдийг нэг бүс болгон хамрууллаа. ковид цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан Төлөөлөгчдийн сургалтыг өмнө нь цахим хэлбэрээр зохион байгуулж байсан бол энэ удаад танхимаар бүсчилсэн байдлаар хийж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн сургалтыг аймгийн ИТХ-ын ажлын албанаас  дотоод нөөц боломжоо ашиглан сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн хууль эрх зүйн орчин буюу Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай төсөв санхүү, эдийн засаг, ёс зүй, байгаль хамгааллын мэдлэг ажиллах арга барил, хандлагыг дээшлүүлж, иргэдээ төлөөлж ажиллах төлөөллийн үүргээ биелүүлэх боломж, бололцооны талаар онолын мэдлэг өгч байгаагаараа чухал ач холбогдолтой юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%