Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

МАНХАН СУМЫН ИТХ-ЫН VI ХУРАЛДААН 2022 ОНЫ 6-Р САРЫН 22НД БОЛЛОО

2022-06-21

Манхан сумын ИТХ-ын VI хуралдаан 2022 оны 6-р сарын 22нд болж өндөрлөв.

 ИТХ-ын төлөөлөгчдийн 85.7 хувийн ирцтэйгээр нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хуралдааныг нээж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  1. Эрүүл мэндийн төвийн ажлын мэдээлэл, эрүүл  мэндийн чиглэлийн үндэсний хөтөлбөрүүдийн биелэлтийн тухай
  2. Спорт цогцолборын ажлын мэдээлэл, Биеийн тамир спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай 
  3. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухай 
  4. Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийг дэмжих тухай 
  5. Сумын 2022 оны орон нутгийн хөгжлийн сангийн ажлын явцын тухай мэдээлэл
  6. Манхан сумын 100 жилийн ойг тохиолдуулан тус сумыг төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор шагнуулахаар тодорхойлох тухай 
  7. Сумын 2021 оны төсвийн гүйцэтгэлийн дүнг хэлэлцэх тухай 
  8. Сумын 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 
  9. ИТХ-ын хорооны бүтцэд өөрчлөлт оруулах тухай  гэсэн 9 асуудлаар хэлэлцэж шийдвэрлэлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%