Манхан сумын тэмээчдийн холбоо, сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан тэмээчдийн баяр сайхан болж өндөрлөө. Энэ үйл ажиллагаанд 50 гаруй тэмээчид оролцон Тэмээний баяраар хурдан тэмээ, томорны
уралдаан, сайхан тэмээтэй хос, шилдэг ат, ингэ, тэмээний эдлэл
хэрэглэлийн уралдаан гээд онцлог үйл явдлаар тэгш дүүрэн сайхан арга
хэмжээ боллоо. Аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлийн хамт олон өргөн
бүрэлдэхүүнтэй оролцлоо. Уг арга хэмжээнд Говьалтай, Увс, манай аймгийн
ихэнх сумдын тэмээчид ирж оролцсон нь онцлог байлаа. Нийт тэмээчиддээ
амжилт хүсье.








