2019.10.05 өдөр Олон улсын ахмадын баярын өдрөөр Манхан сумын ахмадууд ахмадын шинэ өргөөтэй боллоо. Ахмадын өргөө барихад сум орон нутгаас ОНХС-аас 9.900.000 төгрөг Ховдын хөгжил сангийн тэргүүн н.Пунцаг 10 сая төгрөгний хандив өгч ахмадууд өөрсдөө барьж ашиглалтанд оруулав. Ахмадын өргөөний нээлтэнд сум орон нутгийн удирдлагууд, Ховдын хөгжил сангийн тэргүүн н.Пунцаг, аймгийн ИТХ-ын дарга болон албаны бусад хүмүүс оролцлоо. Өргөөнийхээ нээлтэнд оролцож ахмадын баяраа тэмдэглэхээр сумын 250 гаруй ахмад цугларч энэ өдөр шатар, дуун цэнгүүн, бүжгийн тэмцээн явуулж нэг өдрийн дуутай хууртай тэмдэглэн өнгөрүүллээ.