Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

МАНХАН СУМАНД ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН ӨДӨРЛӨГ, ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЪЯ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-09-17

Тус  зөвлөгөөн  нь   2019  оны  09-р  сарын  15-нд сумын Соёлын  төвд  зохион  байгууллаа.  Зөвлөгөөнд  нийт  204 малчин  оролцож  УИХ-ын  гишүүн, ТББ-ын хорооны дарга  Б.Бямбацогт,  аймгийн  ХХАА-н  газрын  дарга  Г.Гончигсүрэн,  МЭ-ын газрын дарга  Батцэнгэл,  Нийгмийн  даатгалын хэлтэсийн дарга Н.Батчулуун, Хөдөлмөр халамж  үйлчилгээний  газрын  дарга  Л.Бэлэгдэмбэрэл, сумын ИТХ-ын дарга П.Мягмарбат, Засаг  даргын  орлогч  Д.Эрдэнэбат, БОХ-ын  байцаагч  Л.Данзансүрэн,  Цаг  уурын   эрхлэгч  Янжмаа,  Онцгой  байдлын  албаны дарга н.Доржбат  нар  малчдад  өөрсдийн   байгууллагын ажил  үйлчилгээ болон  өвөлжилтийн  бэлтгэл  ажлын талаар  мэдээлэл  хүргэсэн.

 Тухайн өдөр  Цагаан  идээ, хүнсний  ногоо,  суран  эдлэл,  гар урлал, Захчин дээл, шилмэл  мал  зэрэг  нийт 39  иргэн  үзэсгэлэн  гаргаж  850,000  төгрөгний  борлуулалт  хийсэн.  Бүтээгдэхүүний  төрөл  бүр  дээр  шалгаруулалт  явуулж  Сүү  сүүн  бүтээгдэхүүнээр 1-р  байранд  Х.Оюунгэрэл, 2-р  байранд  Я.Болор, 3-р  байранд П.Алтантуяа,  Сумын  брэнд  бүтээгдэхүүнээр  тэргүүн  байранд Н.Дүгэржав,  дэд  байранд Ж.Галсан,  Шилдэг  гар  урлал бүтээгдэхүүнээр тэргүүн  байранд Д.Мягмаржав,  дэд  байранд  П.Гансүх,  Сумын шилдэг  тариаланчаар Б.Пүрэв , Арьс  ширэн  эдлэлээр  1-р байр Цэцэгээ, 2-р байр- Намсрайчимэг, 3-р байр Б.Булгаа,  Шилмэл малын үзэсгэлэн худалдаанд сумын малчдын авч ирсэн  малуудаас шалгаруулж  өргөмжлөл,  мөнгөн шагналаар  шагнаж урамшуулсан.  УИХ-ын гишүүн, ТББ-ын хорооны дарга С.Бямбацогт Дорнод аймгаас махны чиглэлийн илүү нугаламтай 100 хуц авч ирэн малчдад гэрээ хийн олгосон. Тус зөвлөгөөнийг сумын ИТХ, ЗДТГ-ын болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүны ажлын алба, ДО ОУБ-тай хамтран зохион байгуулав.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%