Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

МАНХАН СУМЫН БАЯНГОЛ БАГИЙН ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

2019-09-09

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн түүхт 95 жилийн ойн баяр 09 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд тус багийн төв дээр зохион байгуулагдав.

Манхан сумын Баянгол баг нь 1923 онд Ардын засгийн газрын шийдвэрээр Захчин хоёр хошууг нэгтгэж, Хан баатар хайрхан уулын хошуу хэмээн нэрлээд, Чандмань уулын аймагт захируулснаар Манхан хэмээх сум үүсч, 10 багтай нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага баг бий болсон байна.

Засаг захиргааны анхан шатны нэгж баг байгуулагдсан тэртээ 1924 оноос хойшхи 95 жилийн түүхэнд аймаг, улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, анхны сүүн тасаг байгуулагдахад сум, аймгийнхаа ард иргэдийг чанартай сүү, цагаан идээ, таваарлаг махаар хангаж, ноос, ноолуур нийлүүлж ирсэн тэрхүү хөдөлмөрч уламжлал өдийг хүртэл хадгалагдсаар байна. Баянгол баг нь 211 өрх, 971 хүн ам, 76284 толгой мал сүрэгтэй Ховд аймгийн тэргүүлэх баг юм.

Баянгол багийн 95 жилийн ойн баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Сумын ИТХ-ын дарга П.Мягмарсүрэн, Засаг дарга П.Мөнхбат болон багаас төрсөн алдартан гавьяатнууд оролцож, түүхт 95 жилийн тэмдэглэж буй Баянголчуудад мэндчилгээ дэвшүүллээ.

Ойн хүрээнд Баянгол багийн ард иргэд баярын хурал, хүндэтгэлийн концерт үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаануудыг зохион байгуулав.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%