2019 оны 06 дугаар сарын 1нд Эх үрсийн баяр өргөгн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Энэ жил сумын хэмжээнд нийт 25 ээж алдарт эхийн I, II одонгоор энгэрээ мялааж, 3 хүү дараалан төрүүлсэн ээжүүл "Дархан бэр", 3 охин дараалан төрүүлсэн ээжүүд "Хатан бэр" өргөмжлжл энгэрийн тууз, тэмдэгээ гардан авлаа. Энэ жил сумын хэмжээнд 90 гаруй ээж "Дархан бэр", "Хатан бэр" боллоо. Мөн энэ өдөр ээжүүд "Ээжийн хөшөө"-д цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэн Сумын тахилгат уул болох Баянтүмбэ хайрханд 99 ээжийн сүүн цацал өргөлөө. Алдрай бяухан үрсийн дуу хуур инээд хөөр цалгисан нэг сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ.


