Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019-01-23

2019.01.12нд Монгол улсад ардчилсан шинэ үндсэн батлагдсаны 27 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр тэмээний уралдаан, сайхан тэмээтэй хос шалгаруулах, бөхийн барилдаан, Монгол дээлтэй үдэшлэг зохион байгууллаа. Тэмээний уралдаанд нийт 46 тэмээ уралдсанаас
1-*р байрт Тахилт багийн тэмээчин Доржсүрэнгийн манхан ат
2-р байрт Тахилт багийн тэмээчин Өлзийбаярын хар ат
3-р байрт Зэрэг гол багийн тэмээчин Мөнхжаьын шар ат
4-р байрт Зэрэг гол багийн тэмээчин Хужнаагийн Шар ат
5-р байрт Тахилт багийн тэмээчин Адъяагийн хар ат тус тус орлоо.
   
 Сайхан тэмээтэй хос шалгаруулах тэмцээнд 5 хос оролцлоо.
     
 Үндэсний бөхийн барилдаан 40 бөх барилдсанаас Түрүү сумын заан С.Эрдэнэчулуун, Үзүүр сумын заан Ш.Мөнхцоож, шовог сумын начин Б.Энхтайван, залуу бөх С.Баатарбилэг нар орлоо.
 
 Сайхан Монгол дээлтэй үдэшлэгт сайхан хос дээлтэй хос, Юүндэн, Нансалмаа, загварлаг дээлтэй гээд олон сайхан номинацуудыг шалгарууллаа.
 
Энэ үйл ажиллагаа жилээс жилд их өргөн цар хүрээг хамарч иргэд их ач холбогдол өгч оролцож байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%