Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

манхан суманд аймгийн шагайн харваан аварга шалгаруулах тэмцээн боллоо

2018-04-23

2018.04.21нд Манхан суманд Ховд аймгийн Манхан сумын харьяат Монгол улсын анхны үлэмж дархан мэргэн, спортын мастер, улсын 5 удаагийн аварга М.ЦЭВЭЭН-ОЧИРЫН нэрэмжит 2018 оны аймгийн аварга шалгаруулах үндэсний шагайн харваан тэмцээн боллоо. Тэмцээнд нийт 6 багийн 70 гаруй тамирчид оролцсон бөгөөд хамгийн өндөр настай нь 78 настай, хамгийн балчир харваач 11 настай харваач оролцсон өрсөлдөөнтэй сайхан тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээн цуваа болон багийн харваа гэсэн 2 төрлөөр явагдсан. Тэмцээнийг М.ЦЭВЭЭН-ОЧИРЫН үр хүүхдүүд, ах дүү нар болон аймгийн шагайн харваан холбоо ивээн тэтгэж явууллаа. Энэ тэмцээний үеэр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Сандагсүрэн аймгийн шагайн харваан холбооны даргаар сонгогдлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%