Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

ТАНИЛЦУУЛГА

2018-03-30

XYIII зууны эцэст, зүүн гарын хаант улсын үед зах, хил хязгаарыг хамгаалан сахисан ардыг захчин гэж нэрлэснээр захчин хэмээх бүлэг бий болсон бөгөөд захчмн нь бусад ямарч ястнаас хэл аялгуу, ёс заншил, хувцас ахуйн хэрэглээний хувьд ялгаатай, дууны үг, аялуу, бие биелэгээ хөдөлгөөний хэв маяг нь өөр юм. Захчид XYIII зууны эхэн хагаст зүүн гарын хаант улсын дагуу Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их жүлтас, Бага жүлтас, Булингар гол, Өрөнгө гол, Чингэл, Цагаан тохой зэрэг газруудаар нутаглан суурьшиж, улсынхаа зүүн өмнө болон зүүн зүгийн хилийг харгалзан сахиж байсан. Захчин нь садан төрлөө тамгаар танин имээр ялгадаг. Уламжлал нь захчины овгийн гарал үүслийг тодруулах эх сурвалж болдог. Одоогоор Манхан суманд 20 гаруй төрлийн элхэн, 13 орчим тамгатайгаар үе дамжин амьдарч байна.

            Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараа 1923 онд Монгол улсын нутаг захиргааны дүрмийн ёсоор орон нутгийн засаг захиргаа, ардчилсан үндсэн хууль дээр Чандмань уул аймгийг 8 хошуутайгаар байгуулсны нэг нь  Ханбаатар улсын захчин хошуу хэмээн нэрлэсэн нь одоогийн Манхан сум юм.

            Манхан сум Монгол орны баруун хэсэгт орших бөгөөд Улаанбаатар хотоос 1336 км алсад байрладаг. Монгол алтай нурууны ар, их нууруудын хотгорын бүсэд орших бөгөөд Чандмань, Мөнххайрхан, Буянт, Дуут, Мөст зэрэг сумуудтай хиллэдэг.Тус сум нь 433,0 мянган га нутагтай, ДТД 1200-3200 метр өндөрт оршдог. Аймгийн газар нутгийн 5,7 хувийг эзэлдэг. Нийт нутгийн 98 хувийг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг. Орох тунадасны хэмжээ 120-140 мм,  цастай байх хугацаа 90-120 хоног орчим, хамгийн хүйтэн температур -49  хэм, хамгийн дулаан сарын температур +36.9  хэмийн хэлбэлзэлтэй байдаг. Манхан суманд Дэлхийд алдартай Гурван сэнхэрийн агуй, 44 метрийн уналттай Зүүн уулын хүрхэрээ, Тооройн элс, Гоогийн гурван хайс болон олон арван рашаан ус, газрын тос, нүүрс, зэсийн нөөц ордтой. Тус сум одоогийн байдлаар МАА-н 5 баг сумын төвийн нэг баг нийт 298812 толгой малтай.

Манхан сум одоогийн байдлаар 1030 өрх, 4242 хүн амтай, хүн амын 50.64 хувь нь эрэгтэйчүүд 49.36 хувь нь эмэгтэйчүүд, хүн амын 98.8 хувь нь захчин, 1.2 хувь нь Халх, Өөлд, Урианхай, Торгууд ястнууд байдаг. 0-16 хүртлэх насны хүүхэд хүн амын 43 хувийг эзэлдэг.

Тус сумаас захчин хошууны 11 дэх ноён Б.Самбуу, Ардын хувьсгалын партизан Т.Найдан, Д.Баатар, М.Лувсан, Монгол Улсын Баатар Ц.Олзвой, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ө.Бугалжаа, П.Дэгдгээ, Хөдөлмөрийн баатар Б.Лувсан, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн Амгалан, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гомбосүрэн, Гавьяат механикжуулагч Ноосонхөх, гавьяат эдийн засагч  Ү.Цэдэнбал, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл, аж  үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Хашхүү, гавьяат барилгачин М.Норов, гавьяат тамирчин Т.Гүррагчаа, гавьяат эмч  Н.Төмөрбаатар, Гавъяат дасгалжуулагч, дэлхийн аварга Н.Батлав, гавьяат жүжигчин Д.Батсүх, төрийн түшээ УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Баярсайхан, Улаанбаатар хотын Засаг дарга Г.Мөнхбаяр, Гадаад хэргийн сайд А.Баттөр, доктор Б.Далхсүрэн, Ж.Гарьдхүү, Э.Пүрэвжав, Ж.Энэбиш, Ж.Цолоо, Б.Эрдэв, Б.Сувд, Энхжаргал болон Монгол улсын анхны сайн малчин А.Борноосон, Т.Дорж, Б.Болд, Б.Жамсран, Ж.Магнай  улсын аварга малчин Б.Зоноров, Л.Ядмаа, Д.Батчулуун, Л.Ширнэн, Н.Бямбаа, Т.Мандах, Ч.Гүнзэл, Н.Балжир, Т.Магсар, Х.Эрдэнээ, П.Баянмөнх, Ш.Софи ардын армийн генерал Ц.Галсан, аймагт 10 түрүүлсэн зууны манлай  аймгийн арслан Б.Ичинхорлоо зэрэг алдар цуут баатарлаг, хөдөлмөрч  хүмүүсээрээ ямагт бахархаж  явдаг.

Сумын төвийн болон үйлчилгээний байгуулга болох ИТХ, ЗДТГ, ЕБС, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Цаг уурын өртөө, ХААН банк, Төрийн банк, НИК, Шунхлай, ТЭС шатахуун түгээх станц зэрэг 30 гаруй аж ахуй нэгжүүд иргэдэд үйлчилгээ үзүүлдэгийн зэрэгцээ, Дэлхийн зон ОУБ, Швейцарын хөгжлийн агентлаг, Бэлчээрийн менежментийн холбоо, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран ажилдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5090
3678 / 72%
884 / 17%
255 / 5%
273 / 5%