Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ховд аймгийн Манхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төвийн бүсийн тэргүүлэх сум болно Төвийн бүсийн тэргүүлэх сум болно

Ховд аймгийн Манхан нутгийн сүлд дуу

2018-03-28

Манхан сум нь Ховд аймгийн 17 сумын нэг. Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны дараа 1923 онд Чандмань уулын, Ханбаатар хайрхан уулын хошуу тус бүрээс 50 өрхийг нэгтгэж, 10 баг болгон үүсгэн байгуулжээ. 1930-аад он хүртэл тогтсон нэргүй байсан ба тухайн үед харьяалан захирч байсан ноёд, зангиудын нэрээр нэрлэж байв. 
1930 оноос сумын нэрийг нутгийн хойт зүгт орших тахилгат уул болох Манхан уулын нэрээр Манхан уулын сум гэж нэрлэж байгаад явцын дунд уулын гэдэг үг нь гээгдэж, Манхан сум гэх болжээ. Сумын төв нь анх Зэрэгийн гол хэмээх газар байрлаж байгаад 1932 онд Баянтүмбэ уулын ард, Төгрөгийн голын хөвөөнд суурьшсан байна. Нийслэл Улаанбаатар хотоос 1336 км, аймгийн төвөөс 84 км зайтай. Тус сум нь хойноос урагш 80 гаруй км, баруунаас зүүн тийш 90 гаруй км сунаж тогтсон 4,330 км² газар нутагтай. 2011 оны байдлаар 4000 гаруй хүн амтай ба нийт хүн амын 90 орчим хувийг ЗАХЧИН ястнууд эзэлдэг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5085
3673 / 72%
884 / 17%
255 / 5%
273 / 5%